“МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧ-2012” сэдэвт олон улсын ээлжит чуулга уулзалт “Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” гэсэн уриан дор энэ оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Нийслэлийн Чингис зочид буудалд амжилттай болж өнгөрлөө.

 

Чуулга уулзалтыг УИХ, Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нээж үг хэлэв. Энэ чуулга уулзалтанд УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Батсуурь, ЭХГ-ын дарга Ц.Баярбаатар, ҮШХХ-ны дэд дарга Зориг, ЭХЗХ-ны Ерөнхий зохицуулагч Т.Цэрэнпүрэв, ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Заяабал, ЭБЭХЯ-ны газрын дарга Л.Товуудорж, А.Эрдэнэпүрэв нарын зэрэг Монголын талын 20 шахам хүн, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, E-Gen ХХК-ийн зөвлөх Майк Эммертон, Монголын Хөгжлийн банкны зээлийн захирал Чой Жон Гүүк, “Професи Коул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жон Ли, Тайландын СЭХ-ний Технологийн их сургуулийн доктор, хатагтай Сукруди Сукчай, ХБНГУ-ын “Сименс” ХХК-ийн Шмаленберг Уве, Ашам Адел, Гуо Ши Гонг,  “DNV KEMAкорпорацийн ерөнхий менежерБэрт Бэккер, Энэтхэгийн “Hythro Powerкорпорацийн гүйцэтгэх захирал Суман Махавар нарын зэрэг төлөөлөгчид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.    

Энэхүү чуулга уулзалтанд МЭХИХолбоо идэвхтэй оролцсоны дотор тус холбооны Гүйцэтгэх захирал Б.Бадрал эхний өдрийн үдээс хойших хуралдааныг амжилттай даргалж, Ерөнхийлөгч Р.Ганжуур “Монголын цахилгаан эрчим хүчний зах зээлийн загвар, түүнийг цаашид боловсронгуй болгох асуудлууд” гэсэн илтгэлийг англи хэл дээр тавьж хэлэлцүүлсэн байна. Уг арга хэмжээнд тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Туяа, Б.Сандуйжав, Г.Энхтайван, УЗ-ийн гишүүн С.Төмөрхүү, Ч.Баттуяа, Ц.Ганболд, Л.Эрдэнэдалай, Г.Болд нар урилгаар оролцсон байна.