2012 оны 3 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Mongolian Economy-2012” чуулга-уулзалтанд МЭХИХолбооны ерөнхийлөгч Р.Ганжуур урилгаар оролцов. Тэрээр УИХ-ын дарга н.Дэмбэрэлийн оролцсон Хүрэн эдийнзасгаас ногоон эдийн засаг руу сэдэвт нэгдсэн хуралдаан, ЭБЭХ-ний сайд н.Зоригтын оролцсон Нүүрс үү салхи уу? сэдэвт салбар хуралдаануудад идэвхтэй оролцлоо.

 

Холбооны ерөнхийлөгч дээрх хуралдаануудад оролцогсдод Монголын эдийн засгийн өсөлтөд эрчим хүчний салбарын гүйцэтгэх үүрэг ролийг танилцуулахын зэрэгцээ эрчим хүчний салбарыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх цаг болсныг сануулав. Эдийн засгийн энэхүү чуулга-уулзалтын баримт бичигт эрчим хүчний салбарыг хувьчлах, ингэхдээ өмчийн 51 хувийг төр өөртөө үлдээж 49 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах замаар хувьчлах талаар тусгахыг санал болгов. Холбооны ерөнхийлөгчөөс Ийгл телевиз, Үндэсний шуудан сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд ярилцлага авсан байна.