МЭХИХ-ноос санаачлан 2015 оны 3-р сарын 27-ны өдөр “ДЦС-4” ТӨХК-ийн шинэ бүтээн байгуулалттай танилцах аяныг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон “ДҮТ” ХХК-ийн 3, “Мон Энержи консалт” ХХК-ийн 4, “Ди Юү Би” ХХК-ийн 2, “Хангилцаг” ХХК-ийн 3,

“Цагаан хорол” ХХК-ийн 3, “М-Си-Эс” ХХК-ийн 7, “УБЦТС” ТӨХК-ийн 16 ажилтан, мөн Эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг”, “Үл эвдэх сорилын төв”, “Эрчим хүчний ажиллагсдын мэргэжлийн үнэлгээний төв”, “Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо”, “Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбоо” зэрэг ТББ-уудын төлөөлөл багтсан нийт 50 гаруй хүн оролцлоо.

“ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагууд уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч өөрсдийн санаачлан хийсэн бүтээн байгуулалт-төсөл хөтөлбөрийн талбарыг нүдээр үзэх боломжоор хангаад зогсохгүй, тэргүүн дэд захирал М.Амарбаясгалан “Дөл” хурлын танхимдаа бахархам амжилтынхаа талаар танилцуулга хийж, төсөл хөтөлбөртэй холбогдох инженерүүд нь сонирхогчдын асуусан асуултанд хариуллаа.

 

Арга хэмжээний төгсгөлд Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын төлөөллүүд салбарынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж үг хэлсэн ба “ДЦС-4” ТӨХК-ийн босоо хүлээн авалтаар үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө