Нийт  Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан,  албан хаагчид болон Монголын ард түмэн Та бүхэнд Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн холбооноос ирж буй шинэ оны чин сэтгэлийн мэндчилгээг  дэвшүүлж, мэндчилье!

Улиран өнгөрч буй 2014 он нь Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны хувьд өндөр бүтээл, өрнүүн амжилтаар дүүрэн он байлаа. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төвтэй Санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Эрчим хүчний салбар нь улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурь салбар, гол тулгуур багана нь болохын хувьд эрчим хүчний чадварлаг, оюунлаг инженерүүдийн идэвхитэй үйл ажиллагааг дэмжин тэдний оролцоог нэмэгдүүлэн ажилллах нь манай холбооны нэн тэргүүний зорилт билээ. Манай эрчим хүчний инженерүүдийн  санал санааачлагаар томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж ирлээ. ДЦС-4-ын 123 МВт, ДЦС-3-ийн 50 МВт-ын өргөтгөл, Шинэ яармаг 110/35/10 кВ-ын орчин үеийн загвар дэд станц зэргийг дурьдаж болох юм.     

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны  нь 1998 оноос  инженерүүдийн манлайлалын дэд тогтолцоог үүсгэн бий болгох, эрчим хүчний салбарт ажиллаж буй ажил мэргэжлийн ур чадвар, техник технологийн өндөр мэдлэг боловсролтой манлайлагч инженерүүд, тэдгээрийн ажлын арга барил туршлагыг сурталчилах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эх орныхоо эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар 16  дахь жилтэйгээ золгож байна.

Та бүгдийн эрч хүч улам оргилуун байж, шинэ оноо өөдрөг ариун сэтгэлийн гэгээ, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргалаар дүүрэн угтахын ерөөлийг дэвшүүлье.

 

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ 

 

ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Ц.ЦЭНГЭЛ