110/3510 кВ-ын хаалттай загвар дэд станц

Монгол улсын эрчим хүчний салбарын 2014 оны томоохон бүтээн байгуулалтын нэг болох Цагаан хорол ХХК-ний хийж гүйцэтгэсэн 110/35/10кВ-ын  Шинэ Яармаг загвар дэд станцтай Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд 20145-01-07-ны өдөр танилцлаа. Үнэхээр шинэлэг сайхан дараа дараагийн бүтээн байгуулалтанд санаа авахаар бүтээн байгуулалт болсон байна.  Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо /МЭХИХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ганжуур, УЗ-ийн гишүүн Ц.Габолд, Ч.Өнөрцэцэг, Ц.Цэрэндулам болон бусад инженер техникийн ажиллагсад Шинэ Яармаг болон Залаат дэд станцуудтай танилцлаа. Дараа дараагийн Монгол инженерүүдийн гар бие оролцон гүйцэтгэж байгаа шинэ байгуулалттай танилцах үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.