Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтэн Ч.Сэдэд

 

Гэр хорооллын нийт 184.2 мянган өрхийн 54.5 хувь нь(100.3 мянган өрхийн 402.1 мянган хүн ам) амины сууцанд, 44.3 хувь нь (81.6 мянган өрхийн 325.4 хүн ам) Монгол гэрт амьдардаг.

Амины сууцанд амьдардаг 100.3 мянган өрхийн

- 38% - тоосгон өнгөлгөөтэй модон сууцанд,

- 33% - гадуураа шавардсан модон сууцанд,

- 9 % - дүнз, палкаар барьж тоосгоор өнгөлсөнсууцанд,

- 3% - бетонон хучилттай тоосгон сууцанд,

- 1% - төмөр бетон каркастай сууцанд

- 2% - блокоор барьсан сууцанд,

- 14% - янз бүрийн холимог материалаар барьсан, дээрх ангилалуудын алинд ч хамруулах боломжгүй сууцанд амьдардаг гэсэн тойм судалгааг Нийслэлийн барилга, хот байгуулалтын газар”-аас хийсэн байна.

 

Эдгээр байшингуудийн 89% нь нэг давхар, 11% нь 2 ба түүнээс дээш давхар байна. Судалгаанд хамрагдсан байшингуудийн 90 гаруй хувь нь инженерийн тооцоогүй, зураг төсөлгүй, стандартын бус материалаар ахуйн аргаар баригдсан бөгөөд гал түймэрт нэрвэгдэх болон нурах эрсдэлтэй, чанар, аюулгүй байдлын хяналт, шинжилгээ хийхэд олон төрлийн хүндрэл тулгардаг. Харин 10% нь төв болон туслах зам дагуу, тодорхой БНбД, стандарт, журмыг мөрдөн баригджээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад “эрчим хүчний хэмнэлттэй зуух” олгосноор агаарын бохирдол түүний дотроос утааг бууруулах боломж нь ямар байгаа бол гэж өөрөөсөө асуулаа. Дулааны инженерийн ангийн оюутны үндсэн хичээл болох “Халаалт ба салхивч” (Отопление и вентиляция) гэдэг курсыг насаараа үзээд, халаалт,  агаар солилцоо хоёрыг нэг хичээл болгосны учрыг ойлгох шахаж байх юм. Тасалгаанд байгаа агаар нь шаталтын процессийг тэтгэх, хүний биеийг хүчилтөрөгчөөр хангах гэсэн хоёр үүрэгтэй юмсанжээ. Хоёр давхар дээвэр, туургатай Монгол гэрийн халаалтыг “Өлзий” болон бусад нэрийн, дээрээс шаталттай зуух тавьсанаар шинэ шатанд гаргаж асуудлыг шийдэж чадлаа. “Хас”нэрийн зуух олон бэрхшээлтэй тулгарсан. Үүнд:

1. Ханан пийшинд холбоход тэсрэлт гардаг. Энэ шалтгаанаар олон айл хэрэглэхгүй байна

 

2. Үйлдвэрээс дагалдуулсан Англи хэл дээрх “Ашиглалтын заавар”- ын 12 дугаар хуудсанд:

POOR HEAT OUTPUT Silver is sufficient to heat a typical room of up to 100 m3. The actual size depends on the insulation and air-change ratio of the room. To attempt to heat a larger room will result in excessive fuel consumption. Use only the recommended fuels. Монголчилбол:

Гаргаж буй дулаан хүрэлцэхгүй байх.  “Silverзуухны хүчин чадал 100 метр.куб хүртлэх эзэлхүүнтэй барилгыг халаахад хүрэлцээтэй. Дулааны бодит хүчин чадал нь уг барилгын дулаан барих чадвар, шаталтыг тэтгэх агаар хүрэлцээтэй эсхээс хамаарна. Илүү том эзэлхүүнтэй барилгыг халаах гэж оролдох нь түлшний хэт зарцуулалтыг бий болгоно. Зөвхөн зөвлөмж болгосон түлшийг хэрэглэ гэсэн утга агуулж байна.  Арифметик бодож үзье: Хувийн орон сууцны өндрийг 2 метр гэж авбал,  100:2=50 метр.квадрат талбайтай сууцыг халаах юм байна. Яг шалны талбай гэж үзвэл 7х7,14=50 буюу гадна периметрээр хэмжвэл, сайндаа наймыг харьцах найм хэмжээтэй нэг давхар сууц байх нь.  Гэтэл “MCS, “СЭЛЭНГЭ КОНСТРАКШН”- аас өгсөн танилцуулга дээр “Өлзий” зуух 80м.квадрат, “Хас” зуух 100 м.квадрат талбайг халаана гэсэн байгаа.  Хуурамчаар хүчин чадлыг нь 2 дахин өсгөсөн тухай би сануулж, ярьдаг байлаа. Англи хэлээр дуржигнатал яриад, компьютер дээр яралзтал ажиллаад, зарчимч, хариуцлагатай удирдаад байгаа бидэн шиг улсад энэ хөөрхийлөлтэй өвгөн юм заах санаатай юм байхдаа гэсэн байртай маш өрөвдсөн нүдээр намайг хардаг юм. Миний хувьд бол та нөхдийг миний дүү, охин, хүүгээс минь ялгаа юу байхав гэж эцэг,ах хүний хайрын нүдээр л хардаг шүү.

3. Тэсрэлт гаргахгүйн тулд ханан пийшин буюу нэмэлт халаах гадаргууг алгасаж холбосон. 8х8 харьцаатай сууц 2 буюу 3 өрөөтэй. Нэг өрөөнд нь гал түлээд байхад нөгөө өрөө нь халаад байна гэхэд хэцүү гэдгийг амьдрал харуулсан

4. Ганц том өрөөнд буюу 8 нэрийн барааны дэлгүүр гэх мэт үйлчилгээний газруудад “Хас” зуух болоод байгаа юм. Кассны хүн өндөрхөн байранд суучихвал, хүнсний барааг хадгалахад тохиромжтой, ороод юм худалдаж аваад гарч байгаа хүнд бол дулаахан байна гэдэг сэтгэгдэл төрүүлээд болж байнаа. Дэлгүүр шиг ганц том зааланд амьдардаг айл тун цөөндөө.

Тэсрэлт гарахаас болгоомжилсон айлууд, гал түлээгүй өрөөнүүд нь халахгүй байгаа айлууд “Хас” зуухыг орон байрнаасаа гаргахаас өөр замгүй болдог.

            Илүү том эзэлхүүнтэй барилгыг халаах гэж оролдох нь түлшний хэт зарцуулалтыг бий болгоно. Зөвхөн зөвлөмж болгосон түлшийг хэрэглэ. Энэ заалтыг бид эхнээс нь зөрчиж байгаа. Үүний үр дүнд:

5. Түлшний зарцуулалт их байх нь ойлгомжтой, хир хэмжээнээс нь хэтэрсэн том барилгыг халаах гэж оролдсон, мансардтай барилгад тавьсан “Хас” зуухны яндан 11 хүртлэх залгаас орж  8 м өндөр болдогоос түлшний зарцуулалт бүр их болсон. Мансардтай барилгын нэг давхарт тавих ёсгүй байж. Үр дүнд нь дээд ширмэн цагариг дулааны хэт хүчдэлд орж хагарах, хэв гажилт гарч хотойж, гүдийснээс бүх агаарыг хаасан байсан ч жолоодлогогүй болж, дүүрэн хийсэн нүүрс дороо шатаж дуусдаг.

6. Дулаан барих чадвартай, 8х8-аас доош хэмжээний  ганц том өрөөтэй нэг давхар байшингийн голд “Хас” зуухыг тавиад, зааврын дагуу ашиглаад аажим, жигд халааснаар түлшний хэмнэлт гаргаж, утааг бууруулах ёстой байсан юмсанж. Биелнэ гэхэд бэрхшээлтэй боловч үнэн байдал ийм юм.

7. Ажил тарж ирээд дээрээс нь асаасан ч хуучин зуршлаараа огцом халаах гэж бүх агаарыг нээгээд дээр нь үнсний амыг онгорхой орхидог нь бидний оюун ухаанд үлдсэн нүүдэлчин удмын далд ухамсартай холбоотой. Үлдэгдэл нь мөд шатаж дуусахгүй дээ, унтах гэж байхад юун дахин галлах вэ, цогон дээр нь нүүрсээ хийхэд болдог юмаа гээд утааг бууруулах бус ихэсгэх арга барилд авъяаслаг суралцсан нь бас байх юм.

8. Зургаар үзүүлсэн улаан хавтастай зааврын 12 дугаар хуудсанд BURNING COAL (LIGNITE) it is possible to burn coal on this stove even though it has been primarily designed to burn wood. Coals with high calorific values must be avoided as they will destroy the internal components of the appliance. Do not burn anthracite in this appliance.Монголчилбол:

 “ЧУЛУУН НҮҮРС ШАТААХ (ХҮРЭН НҮҮРС) Энэхүү зуух нь юуны өмнө мод шатаахад зориулагдсан боловч чулуун нүүрс (хүрэн нүүрс) шатааж болно. Өндөр илчлэгтэй нүүрс нь зуухны эд ангийг гэмтээж болох юм. Антрацит шатааж болохгүй.”

Амины орон сууцны дулаан барих чадвар муу гэдгийг бүгдээрээ дээр дооргүй мэдэж байсан боловч нүдээ аниад, зуухны хүчин чадлыг нь хуурамчаар 2 дахин ихэсгээд “эрчим хүчний хэмнэлттэй зуух” олгосны бурууг зохих ёсоор хүлээх шаардлагатай.  Иргэд буруу галлаж байгаа, зуухаа орон гэртээ хэрэглэлгүй үнэ хүргэж дамлан худалдсан гэж зохиомол хэрэг үүсгэгч, тохилог орон сууцанд амьдардаг практик дээр гэр хороололд юу болоод байгааг мэдэхгүй “цэ, о”, “цэ, о хоёр”, “хүхэр”, “нокс”, “сокс”, “пи пи эм” гэх мэтээр цэвэр Англи дуудлагаар, гоёмсог ярьдаг нөхөд одоо хар амьдралтай жаахан танилцмаар байнаа.

             Зөвхөн нийслэлд амьдарч байгаа бус Монгол Улсын иргэн хүн ямар шаардлага хангасан орон сууцанд амьдрах ёстой вэ?. Монгол Улсад барилгын норм ба дүрмийн тогтолцоо гэж байдаг ба “БНбД 31-05-05. НЭГ АЙЛЫН СУУЦ. (Дома жилые одноквартирные. Single-family houses)” – ийн гурван заалтыг онцлон авч үзвэл:

9.4.           Барилгыг халаахад зарцуулагдах эрчим хүчний хувийн зарцуулалтын нэгдсэн үзүүлэлтээр түүний эрчим хүчний үр ашгийг үнэлэхдээ, хэрвээ сууцанд агаарын чанар ба бичил уур амьсгалын норматив параметртэй байлгах эрчим хүчний хувийн зарцуулалтын тооцооны утга q, доорхи 1-р хүснэгт дэх хамгийн дээд нормативт утга/ qtp /-аас хэтрээгүй тохиолдолд энэхүү нормын шаардлага биелсэн гэж үзнэ.

Хүснэгт 1

 

Халаах талбай, м2

Барилгыг халаахад зарцуулагдах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтын хамгийн дээд норматив утга qТР, кДж (м2 *0С- хоног.), сууцны давхрын тоонд

Давхрын тоо

1

2

3

4

60 хүртэл

100

150

250

400

600

1000 ба түүнээс дээш

140

125

110

100

-

-

-

-

135

120

105

90

80

75

-

-

130

110

95

85

75

-

-

-

115

100

90

80

Тайлбар: Сууцны өрөөнүүдийн халаалтын талбайн завсрын утга 60-1000 м2 байвал qТР –ийн утгыг интерполяцийн аргаар тодорхойлно.

 

9.5. Төлөвлөж буй барилгыг халаахад зарцуулагдах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалалтын тооцооны утга q нь, халаалтын үеийн барилгын хаших хийцээр болон агаар сэлгэлтийн системээр дамжин гарах дулаан алдагдлын нийлбэрийг, халааж байгаа өрөөний нэг метр квадрат талбай ба халаалттай үеийн хоногийн (дундаж) хэмийн тоонд харьцуулан  тооцсоноор тодорхойлогдоно.

9.7. Барилгыг халаахад зарцуулахдах дулааны эрчим хүчний хувийн зарцуулалтын хамгийн дээд норматив утгыг тооцооны утга (K=          qТР/q)-д харьцуулсан харьцаанаас хамаарч сууцыг дараах эрчим хүчний үр ашгийн аль нэг зэрэглэлд оруулан тооцно.

Үүнд:

K>1.25 байх тохиолдолд эрчим хүчний өндөр үр ашигтай барилга;

K=1.25-1.1. байх тохиолдолд эрчим хүчний их үр ашигтай барилга;

K=1.1.-1.0 байх тохиолдолд эрчим хүчний хэвийн үр ашигтай барилга

            Энэ итгэлцүүр1 гэдэг тооноос бага болохоор “эрчим хүчний үр ашиггүй барилга” болдог юм байна. “Эрчим хүчний үр ашиггүй барилга”- д “эрчим хүчний хэмнэлттэй зуух” тавилаа гээд юу хэмнэгдэх юм болдоо, хөөрхий.  Тэр бум, тэр бумаар нь хувьдаа завшаад байдаг мөнгийг “К” итгэлцүүрийг тодорхойлох, амины орон сууцыг бүртгэх, хувийн хэрэгтэй болгоход зарцуулсан бол ядаж утааг багасгах ажлын чиглэл нь зөв тогтох  байж дээ.

            Хуульчилсан эрхийн акт, норм ба дүрмийн заалт хэрэгжихгүй байгаа нь олхиогүй муу заяанд төрсөн иргэдийн буруу юу боломж байгаа боловч буруу тийш нь залсаар байгаа их залуурчдын буруу юу.  Монгол Улсын нийслэлд,зөвшөөрөгдсөн газар дээр амьдардаг иргэдийн амины орон сууцны барилгыг тоолох, энергоаудит хийж хаших хийцийн дулааны алдагдлыг хэмжиж тогтоох, сэргээн засварлах, хүн амьдрах  аргагүй мууг нь шинэчлэх ажлыг эхлэх гарцыг хайх уу, орон сууцжуулна гээд энэ чигээр нь орхиод, нар, газрын гүний дулаанаар орон байраа халаасан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна, цахилгаанаар халаалтаа шийдсэн иргэнд хөнгөлөлт үзүүлнэ гэх мэтээр үлгэр ярьж цаг алдсаар байхуу ? гэсэн хар цагааны зааг дээр тулж ирлээ.

            Иргэн та дотор нь хүн амьдрах зориулалтаар сайн, муу нь яах вэ, өөрийн хир чинээгээрээ барилга барьсан л бол “Барилгын хувийн хэрэг” нээх үүрэгтэй. Энэ тухай бидэнд ямар ч ойлголт байхгүй. Танаас хойш хэдэн үе чинь энэ сууцанд чинь амьдрах болно шүү дээ, ядаж өнөөдрийн ханшаар зарсан зардал, зураг, халаалтын системийн схем байна уу? Байхгүй. Халаалтын систем чинь агаар ялгаруулах боломжгүй битүү болчихсон байна гэхээр зүгээрээ угсарсан хүн нь болно гэсэн юм, яахав жаахан тас, няс гээд дуугараад байхаас биш халаад байгаа юмаа. 

Засаг захиргааны анхан шатны нэгж чинь “Хороо”, хорооны засаг даргын дэргэд хорооны инженер гэж орон тоо байдаг болов уу? Юу яриад байгаа юм бэ? Хорооны нутаг дэвсгэр дээр хэдэн километр цахилгааны, холбооны кабель, агаарын шугам, дулааны шугам, дэд өртөө, хэдэн ширхэг гэрлийн шон, яндан байгааг хэнээс мэдэж болох вэ? Хэн ч мэдэхгүй. Тэгээд яаж “ухаалаг” болох гээд байгаа юм бэ?

            Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн тоонд ордог Улаанбаатар хотын иргэний амины орон сууцны барилгын чанар ийм нойл цохичихсон байхад “эрчим хүчний хэмнэлттэй зуух” олгоод, “Бурханы гал”, “Шидэт гал” гэх мэт түлшээр хангасан ч “утаа” буурч байгаа нь шинжлэх ухаанд ч, энгийн нүдэнд ч мэдрэгдэхгүй. Утаа буурсан тухай тооцоо хийж болно, даалгавар өгөөд буурсан гэж телевизээр яриулж, хэвлэлд нийтэлж болно.    

            Гэрийн зуух* гэдэг төхөөрөмж шаардлага хангасан орон байранд байхаас гадна, чанартай, ширхэг нь тохирсон нүүрсээр ажиллаж байж гэмээ нь үүргээ гүйцэтгэдэг. Ахуйн хэрэгцээний нүүрсийг бэлтгэх, нийлүүлэх ажил 1924 оноос хойш өнөөдрийг хүртэл урсгалаар яваад байгаа, Уул, уурхайн яам энэ ажлыг хийх нь байтугай манай үүрэгтэй ажил гэж зүүдлээ ч үгүй  байсаар татан буугдаж байгаа сурагтай, “Нүүрс” хөтөлбөрөөр хийх гэж үзлээ, болсонгүй. Энэ байдал өөрчлөгдөнө, “амны билгээс ашдын билэг” гэдэгдээ.

            Харин тэр “Мөрөөдөл биелдэг юм” телевизийн нэвтрүүлэг хийгээд байгаа залуучууд сайн байна шүү, зөв гарцыг олж харжээ, үйл хэрэг нь улам өргөжин тэлэг. Өнөөдөр айл болгоны мөрөөдөл болж буй хувийн сууцанд (хаус) Монгол айл болгон  амьдардаг цаг ирэх болтугай.  

 

Гэр*- Монгол хүн байшин ч бай, эсгий гэр ч бай гэртээ харина, гэрээсээ гарлаа гэж ярьдаг