2014 оны 07 сарын 04-ны өдөр  Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний инженерүүдийн холбоотой  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

 

 

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны  дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, зохицуулалтын газрын дарга Н.Жигжидсүрэн, Үнэ тарифын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхтулга, Тусгай зөвшөөрлийн бодлого зохицуулалтын хэлтсийн  дарга Ц.Эрдэнэбулган, Хуулийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан, инженер техникийн ажилтанууд, Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл, ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ганжуур, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганболд, Б.Батзориг болон Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцов.

 

Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо