2014 оны 06 сарын 25-ны өдөр  Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний инженерүүдийн холбоотой  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээнд  Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Я.Пүрэвжав, тус төвийн хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганболд нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний хөгжлийн төвийн удирдлагууд болон Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцов.