Шинэчлэлийн засгийн газраас төрийн зарим нэг үүрэг хариуцлагыг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, хамтран ажиллах бодлого баримталж байгаа билээ.

Эрчим хүчний салбар нь улс орны тусгаар тогтнолын аюулгүй байдлыг хангах   хангах, хөгжлийн суурь салбарт ажилладаг инженер техникийн ажилтнуудын идэвхи санаачлага, ур чадварыг   төр засгийн зүгээс дэмжин салбарын цаашдын хөгжлийн чиглэлд тусгаж  ажиллах шийдвэр гаргаж байгаа нь   цаг үеэ олсон оновчтой шийдвэр юм.

 

Өнөөдөр Эрчим хүчний яам , Эрчим хүчний инженерүүдийн холбоотой  хамтран эрчим хүчний эх үүсвэрийн хомсдлоос нэн даруй гарах, салбарынудирдлага зохион байгуулалтыг сайжруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, эрчим хүчний инженерүүдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлэхболон бусад чиглэлээр   хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл нар гарын үсэг зурлаа. Хаиын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны удирдлагууд болон Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдоролцов.

Эрчим хүчний салбарт ажилладаг 2500 гаруй инженерүүдийн төлөөллөөс бүрдсэн эрчим хүчний инженерүүдийн холбоо үүсгэн байгуулагдаад 20 –иод   жил болж байгаа бөгөөд мэргэжлийн чиглэлийн зөвлөгөө өгөх, төр аж ахуйн хэвшил,  мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, монгол инженерүүдийн манлайллыг идэвхижүүлэх, дэлхийн дэвшилтэт технологийг өөрийн оронд нутагшуулах чиглэлээр олон ажлыг санаачлан ажилладаг төрийн бус байгууллага юм.

 

 

 

Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо