Эрчим хүч нь нийгэм эдийн засгийн хөгжлийн гол "түлш" болохын хувьд, эрчим хүчтэй 

холбоотой үйл ажиллагаа нь байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг учраас шийдвэр  гаргагч 

нар тогтвортой зөв мэдээллийг хэрэглэгчид ээлтэй хэлбэрээр авах нь чухал юм.

Дэлхийн Эрчим хүчний  Зөвлөл  /ДЭХЗ/  нь  эрчим  хүчний  нөөцийн  талбарт  олон   арван  жил  анхдагч  нь  байж, 

гурван  жил  тутамд  Дэлхийн  Эрчим  хүчний  Хурлын  үеэр  Эрчим  хүчний  Нөөцийн  Тойм   /ЭНТ/ 

тайланг гаргадаг билээ. 2013 оны Дэлхийн Эрчим хүчний Нөөц /ДЭХН/ нийтлэл нь Эрчим хүчний 

Нөөцийн  Судалгааны 23  дахь  цуврал юм.  Энэхүү  судалгаа  нь дэлхийн  эрчим хүчний  нөөцийн 

талаар мэдээллийн анхдагч эх үүсвэр гэж дэлхий нийтэд танигдсан юм.  1933 онд эхний бүтээл 

гарснаас хойш энэ судалгааны нэр хүнд үнэ цэнэ  гол  хоёр  хүчин зүйлээр үнэлэгддэг нь: энэхүү 

судалгаагаар бие даасан болон хараат бус байгууллагуудын бодит баримт ба дүнг танилцуулдаг 

бөгөөд хоёр дахь хүчин зүйл нь нөөцийн цэвэр хэмжээ ба эрчим хүчний бусад гол мэдээллийг 

өгөхдөө технологийн, эдийн засгийн болон байгаль орчны асуудлуудтай нь дэлхий, бүс нутаг, улс 

орны хэмжээнд авч үздэг

Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн тайлан