МЭХИХ-ны Удирдах зөвлөлийн 2011оны

4 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт

 

  МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ 

ЖУРАМ


            Н
эг. Ерөнхий зүйл

1.1Энэхүү журмын зорилго нь МЭХИХ-ны Удирдах зөвлөлд олон нийтийн байгууллагын тухай хууль, Холбооны дүрмээр олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй  холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.ХолбооноосТөрийн бус байгууллагын тухай хуульХолбооны дүрэмд  нийцүүлэн  үйл ажиллагаа явуулах, УЗ-ийн  хуралд бэлтгэх, хурал  зохион  байгуулах, хууль, дүрэмд заасан асуудлыг хэлэлцэн шийдвэр  гаргах,  биелэлтэд  хяналт  тавихад гишүүдийн идэвх  санаачлага,  үр  бүтээлтэй  ажиллах  нөхцөл  бүрдүүлэх,  ажлыг нь дүгнэх  зэрэгт энэхүү  журмыг  мөрдлөг  болгоно.

1.3. УЗ-ийн гишүүд /цаашид “гишүүн” гэх/ нь хэлэлцэж буй аливаа асуудалд ажил хэрэгч, идэвх санаачлагатай, үнэнч шударгаар хандан, зохих хууль тогтоомжийн хүрээнд, салбарын хамт олон, гишүүн байгууллага, хувь хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, Холбооны өмнө хамтын хариуцлага хүлээх үүрэгтэй.

1.4.Шинээр гарсан хууль тогтоомж, болон удирдах дээд байгууллагын тогтоол, шийдвэр, Холбооны дүрэмд орсон өөрчлөлт зэрэгт нийцүүлэн энэ журамд зохих нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулж байна.

 

  Хоёр.  Удирдах зөвлөлийн хурал

2.1. Холбооноос үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь УЗ-ийн хурал байна.

2.2. УЗ-ийн ээлжит хурлыг сард нэг удаа хуралдуулна. Хуралдах газар, хугацааг Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга нар товлож, хурлын бэлтгэлийг хангана. Зарласан ээлжит хурлыг урьдчилан тохиролцож хойшлуулж болно.

2.3.Шаардлагатай гэж үзвэл тухайн сард ээлжит бус хуралдааныг Ерөнхийлөгч,, Гүйцэтгэх захирал нарын хэн нэгний, УЗ-ийн 3-аас доошгүй гишүүдийн санаачлага, шаардлагаар хуралдуулж болно. Хурлыг санаачлагч нь нарийн бичгийн даргатай хамтран хурлын бэлтгэлийг хангана.

2.4. УЗ-ийн хурлыг хэлэлцэх асуудлын байдлаас шалтгаалан заавал цуглаж хуралдахгүйгээр УЗ-ийн гишүүд саналааамаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч, ажлын журмаар шийдвэр гаргаж болно. Энэ тохиолдолд нарийн бичгийн дарга Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр гишүүдээс санал авч дүнг гаргах бөгөөд УЗ-ийн гаргах шийдвэрт гишүүн бүрийн өгсөн саналыг хурлын тэмдэглэлд бичнэ.

2.5.УЗ-ийн хурал /цаашид “хурал” гэх/-аар Ерөнхийлөгч эсхүл Гүйцэтгэх захирлын баталсан хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, урьдчилан тараасан материал, танилцуулга, шийдвэрийн төсөл бүхий асуудлыг (Гуравдугаар хавсралт) хэлэлцэнэ.

2.6.Хурлаар хэлэлцэх асуудлыг тухайн УЗ-ийн гишүүн, ажилтан нарийн бичгийн даргатай хамтран /зөвлөлдөн/ бэлтгэж, холбогдох материал /судалгаа, тооцоо, гэрээ, хэлэлцээр, түүний биелэлт болон бусад зүйл/-ыг баталгаажуулан хавсаргасан байна. Хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал бүр танилцуулга, хурлаас гарах шийдвэрийн төсөлтэй байна.

2.7. Нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудал, холбогдох материалыг хурал хийх өдрөөс  ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө УЗ-ийн гишүүдэд цахим байдлаар хүргэсэн байна. Байгууллагын бизнесийн нууцтай холбоотой тооцоо судалгаа болон хувилж олшруулахад техник ажиллагаа их шаардагдах материалыг хүргүүлэхгүйгээр биечлэн танилцуулж болно.

2.8.УЗ-ийн гишүүдийн олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

2.9.Хурлыг Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, гишүүдийн саналаар  өргөтгөн хийж болно.

2.10. Ерөнхийлөгч,нь УЗ-ийн хурлыг даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих  үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхийлөгчийн эзгүйд түүний үүргийг Гүйцэтгэх захирал, эсхүл УЗ-өөс итгэмжилэсэн аль нэг гишүүн гүйцэтгэнэ.  Хурлын тэмдэглэлийг УЗ-ийн гишүүд ээлжлэн хариуцаж бичнэ.

2.11.Хуралд аливаа асуудлыг шийдвэрлэхэд гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Эхний санал хураалтаар шийдвэр хүчин төгөлдөр болж чадаагүй нөхцөлд уг асуудлыг дахин нягтлан хэлэлцэж, зөвшилцөх замаар дахин санал хурааж болно. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хэлэлцэж буй нэг асуудлаар хоёроос илүү санал хураахгүй.

2.12.УЗ-ийн хурлын шийдвэрийн хэлбэр нь тогтоол,, хурлын тэмдэглэл байна. Тогтоолийг УЗ-ийн албан хуудас (Нэгдүгээр хавсралт) дээр хэвлэн, Ерөнхийлөгч гарын үсэг зурж, Холбооны тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

2.13.УЗ-ийн гишүүний үйлдсэн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл дээр (Хоёрдугаар хавсралт) нарийн бичгийн дарга боловсруулалт хийж санал хураалтын дүнг тэмдэглэнэ. Хурлын тэмдэглэлд нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар баталгаажна.Дэлгэрэнгүй тэмдэглэлийг аудио, видео техник ашиглан хийж болно.

2.14.Хурлаар асуудал хэлэлцэхдээ дараах дэгийг баримтлана:

2.14.1 Асуудлыг хариуцан боловсруулсан УЗ-ийн гишүүн, эсвэл тухайн ажил хариуцсан ажилтан танилцуулна,

2.14.2  УЗ-ийн гишүүд асууж танилцана. Хурал даргалагч асуулт хариултыг явуулж дуусган таслана,

2.14.3  УЗ-ийн гишүүд санал гаргана. Хурал даргалагч саналыг тасална,

2.14.4 Хурал даргалагч УЗ-ийн гишүүдийн саналд үндэслэн УЗ-өөс гаргах шийдвэрийн төслийг томъёолно,

2.14.5 Хурал даргалагч  санал хурааж, УЗ-өөс гарах шийдвэрийн үндсийг батлуулна.

2.15Нарийн бичгийн дарга хурлаас гарсан шийдвэрийн нэг хувийг тухайн байгууллагад өгнө. Шаардлагатай гэж үзвэл хурлын шийдвэрийг нийтэдмэдээлж, танилцуулж болно.

2.16 Гишүүд хуралд биеэр оролцох үүрэгтэй.Хурлын тов, зарыг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаанаар ирж амжихгүй Гишүүн саналаа нарийн бичгийн даргад бичгээр, цахим хэлбэрээр ирүүлсэн бол түүнийг хуралд биеэр ирсэнд тооцно.

2.17 Хурлын ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ. УЗ-ийн гишүүдийн хуралд оролцсон, санал гаргасан байдал болон ажлын бусад үзүүлэлт нь тэднийг шагнаж урамшуулах нэг нөхцөл болно. 

2.18 УЗ-ийн үйл ажиллагааны зардлыг Холбооны жил бүрийн зардлын төлөвлөгөөнд тусгаж байна.

2.19 УЗ нь Ажлын албаны жил, улирлын ажлын төлөвлөгөөг хянаж батлана.

2.20 УЗ нь Холбооны менежмент, үйл ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах чиглэлээр тодорхой үүрэгтэй  ажлын хэсэг байгуулж, ажил үүргийг нь тогтоон  өгч ажиллуулж  болно.

 

Гурав. Дотоод ажил

 

3.1УЗ-өөстомилогдсон Ажлын алба Холбооны өдөр тутмын ажлыг зохион байгуулна. Нарийн бичгийн дарга ажлын албыг удирдана.

3.2Ажлын алба нь УЗ-ийн хурлын тэмдэглэл, тогтоол, Гүйцэтгэх захирлын тушаал (Дөрөвдүгээр хавсралт), шийдвэрийг ёсчлон гаргах ба Холбооны дүрмэнд  заасан бусад үүргийг хэрэгжүүлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хадгалж, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавина.

3.3Нарийн бичгийн дарга гишүүн байгууллага, ажилтнуудаас УЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх ба холбогдох асуудлыгУЗ-д танилцуулан хариу өгч байна.

3.4Нарийн бичгийн дарга УЗ-ийн шийдвэрийн болон төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр гаргаж, УЗ-ийн  хуралд танилцуулж байна 

3.5Холбоо нь батлагдсан зардлын төсвийг зориулалтын дагуу зарцуулах бөгөөд тайланг нарийн бичгийн дарга хагас, бүтэн жилээр гарган УЗ-ийн хуралд танилцуулж байна.

3.6Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал нар УЗ-ийн гишүүдэд хуралд бэлтгэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах, экспертиз хийх, судалгаа, дүгнэлт гаргах зэрэг тодорхой ажил хариуцуулан гүйцэтгүүлж болно.

3.7 УЗ-ийн гишүүд сард нэг удаа Холбооны байранд 4 цаг ажиллана.

3.8 Удирдах зөвлөл болон түүний ажлын алба нь салбар зөвлөл, төрөлжсөн мэргэжлийн клубуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

 

Дөрөв.Холбооны салбар зөвлөл

4.1 Гишүүн болон гишүүн бус байгууллага тус Холбооны салбар зөвлөл, мэргэжлийн клуб байгуулж болно.

4.2 Салбар зөвлөл, мэргэжлийн клубууд Холбооноос мэргэжил арга зүйн туслалцаа авах эрхтэй.

4.3. Салбар зөвлөл, клубууд нь Холбооны дүрэм, энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

 

 -----------оОо-----------