МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1    Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо нь (цаашид “Холбоо” гэх) Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон Монгол улсын эрчим хүчний салбарт ажиллаж байгаа инженерүүдийн шинжлэх ухаан, техникийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  тэдний эрх ашгийг хамгаалах, салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих ашгийн бус мэргэжлийн байгууллага мөн.

1.2    Холбооны албан ёсны нэр: Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо (монголоор), The Mongolian Association of Energy Engineers (англиар). Товчоор: “МЭХИХ” буюу “MAEE”.

1.3    Байршил, хаяг: Монгол улс, Улаанбаатар-36, Хан-Уул дүүрэг, I хороо, Чингисийн өргөн чөлөө, “ДҮТ” ХХК-ийн байр,утас 341371 (293) цахим хуудас:www.eeam.energy.mn, цахим шуудан:This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. еrgy.mn

Дэлгэрэнгүй...

Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны

Удирдах зөвлөлийн 2012 оны 3 дугаар хурлаар батлав.

 

Монгол улсын Эрчим хүчний салбарын “Шилдэг 100 инженер”- ийг тодруулах журам

Улаанбаатар                                                                            2012.07.20

 

Нэг. Зорилго

Монгол улсын Эрчим хүчний салбарт ажиллаж буй ажил мэрэгжлийн өндөр ур чадвартай, техникийн өндөр мэдлэг боловсролтой, ажил үйлсээрээ, инженерийн болон эрдмийн бүтээлээрээ хамт олонд танигдсан “Шилдэг 100 инженер”-ийг жил бүр тодруулж олон нийтэд танилцуулан сурталчлах,тэдгээрийн ажлын туршлага арга барилыг түгээн дэлгэрүүлэх, инженерийн манлайллын дэд тогтолцоог үүсгэн бий болгох зэргээр инженерүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулхад оршино.

Дэлгэрэнгүй...

Цаг үе-Үйл явдал