Өдөр: 2 сар 4, 2019

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АХМАД ИНЖЕНЕР, АЖИЛЧИН, АЖИЛТАН НАРТ ИЛГЭЭХ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Морилон ирж буй XVII жарны хаврын тэргүүн сарын “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн гал халуун мэндийг Эрчим хүчний салбарын ахмад инженер, ажилчин, ажилтан та бүхэндээ өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхний бүтээн байгуулсан Хоёр, Гурав, Дөрөв, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Даланзадгадын дулааны цахилгаан станцууд, Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем, Тайшир, Дөргөний усан цахилгаан