ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АХМАД ИНЖЕНЕР, АЖИЛЧИН, АЖИЛТАН НАРТ ИЛГЭЭХ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Морилон ирж буй XVII жарны хаврын тэргүүн сарын “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн гал халуун мэндийг Эрчим хүчний салбарын ахмад инженер, ажилчин, ажилтан та бүхэндээ өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Та бүхний бүтээн байгуулсан Хоёр, Гурав, Дөрөв, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Даланзадгадын дулааны цахилгаан станцууд, Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд, 45000 км урт бүхий цахилгаан дамжуулах, түгээх шугам, 5900 ширхэг цахилгаан дамжуулах түгээх дэд станц, Амгалан, Багануур, Налайхын зэрэг 27 дулааны станц, эд бүгдээрээ өнөөдөр монголын ард түмнийг гэрэл цахилгаанаар гийгүүлэн гэрэлтүүлж, илч дулаанаар ивээн дулаацуулж байгааг дурьдахад үнэхээр бахархалтай байна. Эрчим хүчний салбарын залуу, дунд үеийнхэн чинь ахмад үеийн инженер, ажилчин, ажилтан та бүхнээрээ бахархаж явдаг шүү гэдгийг дамжуулан хэлэхэд нэн таатай байна.

Та бүхэн маань төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг  сар шинэдээ Сайхан шинэлээрэй!

Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны

Гүйцэтгэх захирал Р.ГАНЖУУР

Сэтгэгдэл