“ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ”

ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИНГИЙН “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Уралдааны зорилго: Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, тус салбарт шинээр нэвтрүүлж буй техник, технологийг олон нийтэд сурталчлан таниулах, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, засварын чанарыг сайжруулах, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг олон нийтэд үнэн бодитоор хүргэж, эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийн тухай сурталчлан таниулах, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой.

Уралдааны зорилт: Уралдаанд оролцох өгүүлэл бичигч нь салбарт шинээр нэвтрүүлж буй техник, технологи ба эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг баримтад түшиглэн, олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг татахуйцаар, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бичиж нийтлэн эрчим хүчний салбарын цаашдын хөгжил, дэвшилд мэргэжлийн ур чадвараараа хувь нэмрээ оруулахад оршино.

Уралдааны хамрах хүрээ:

  • Эрчим хүчний салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компанийн инженер-техникийн ажилтнууд
  • Эрчим хүчний чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг судлаачид
  • Бусад сонирхогч талууд

Хугацаа: Дээрх оролцогчдын 2018 оны 02 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд бичиж хэвлүүлсэн өгүүлэл хамрагдана.

Өгүүлэлд тавигдах шаардлага:

  • Эрчим хүчний салбарын шинэ техник, технологи нэвтрүүлэх санал дэвшүүлсэн байх
  • Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээлийн эдийн засгийн үр өгөөжийг судалгаа, тооцоогоор илэрхийлэх
  • Нийгэм болон мэргэжлийн хүрээнд үнэ цэнэтэй нэг асуудлын шийдлийг эрж хайсан
  • Тухайн асуудлыг шийдэж болох аргууд
  • Санал болгож буй арга бусад аргаас ямар давуу талтай эсэх, түүний үр дүн
  • Өгүүлэлд зүүлт, тайлбар ашиглан эш татсан эх сурвалжийг тэмдэглэх
  • Өгүүлэл хэвлэгдсэн тухайн сэтгүүл, хэвлэлийн бичлэгийн стандартыг хангасан байх. /Жишээ нь: “Эрчим хүч & engineering” сэтгүүлд хэвлэгдсэн бол тус сэтгүүлээс тавигдах шаардлага хангасан байх/

Шалгаруулалт:

  •  I шат. Тухайн бүтээлд 2-оос доошгүй судлаач, зөвлөх инженер шүүмж хийж эерэг үнэлгээ авсан бүтээлийг шалгаруулах комисс батлах баримтын хамт хүлээн авч бүртгэнэ.
  • II шат. МЭХИХ-ноос томилогдсон шалгаруулах комисс бүтээлүүдтэй танилцаж үнэлснээр хамгийн өндөр оноо авсан 10 бүтээлийг төгсгөлийн шатанд оруулна.
  • III шат. Дээрх 10 бүтээлийн зохиогч нар шалгаруулах комиссд илтгэл тавьж оноогоор байр эзлүүлнэ.

Шагнал, урамшуулал: Илтгэл тавигдсан өгүүллүүдээс хамгийн өндөр оноо авсан эхний 3 өгүүллийг байр эзлүүлэн доорхи байдлаар шагнаж урамшуулна.

  • I байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал /1000000 төгрөг/
  • II байр –   Өргөмжлөл, мөнгөн шагнал /800000 төгрөг/
  • III байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал /500000 төгрөг/

Уралдаанд оролцох бүтээлийг тусгай маягтын дагуу 2018 оны 12 сарын 01-ний дотор МЭХИХ-ны rnaraya5@gmail.com хаягаар хэвлэлийн нүүр хуудасны хуулбарын хамт хүлээн авна.

Тусгай маягтын загвар

Өгүүллийн нэр

Зохиогчийн нэр Хамтран зохиогчийн нэр Өгүүлэл хэвлэгдсэн хэвлэлийн нэр Илтгэл хэлэлцүүлсэн хурлын нэр Өгүүллийн товч агуулга
           

МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО

2018 он

Танилцуулга татах

Сэтгэгдэл